Үндсэн Холболт
Энэ холболт нь U-Point карт, Аппликейшн ашиглан хэрэглэгчдийн дансанд оноо үүсгэх, зарцуулах боломжийг олгож байгаа үндсэн холболт юм. Мөн тус холболтоор хэрэглэгчдэд карт бүртгэж өгөх нэмэлт боломжтой.
Холболтын хэлбэр
POS нь маш цөөхөн хэдэн алхмаар U-Point-той холбогддог. Манайхаас бэлдэж өгсөн API-н дагуу мэдээллээ илгээхэд л хэрэглэгчид оноо үүсэх болно. Хэрэглэгчийн онооны мэдээлэл нь U-Point-д хадгалагддаг тул POS-н баазад ачаалал үүсгэхгүй.
Хүнсний дэлгүүрүүдэд зориулсан холболт
U-Point хөтөлбөрт нэгдсэн хүнсний дэлгүүрээс хэрэглэгч заагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдан авалт хийхэд тухайн баримт дээр U-Point оноо хэвлэгдэх шийдэл.
Энэ шийдэл нь интернетгүй орчинд хэрэглэгчдэд оноо үүсгэх боломжоор хангадгаараа онцлогтой. Кассын программ болон дэлгүүрийн хэрэглэгчийн систем дээрх мини Юпойнт аппликейшнтэй мэдээлэл солилцож QR бүхий бүтээгдэхүүний оноог хэрэглэгчийн билл дээр хэвлэх шийдэл юм.
U-Point-той хүнсний дэлгүүр гэж юу вэ?
U-Point-той хүнсний дэлгүүр гэдэг нь орон даяар байрлах 6,8 нэрийн U-Point хаягтай хүнсний дэлгүүрүүдийг хэлэх ба уг дэлгүүрүүдээс хэрэглэгч карт эсвэл аппликэйшн ашиглахгүйгээр зөвхөн U-Point-той бараа бүтээгдэхүүн худалдан авч худалдан авалтын баримт дээрх “U-Point QR код“-ыг аппликэйшнээрээ уншуулан оноогоо цуглуулах боломжтой байдаг.
Та өөрт ойр U-Point-той хүнсний дэлгүүрийн нэр, байршлыг хайх бол:
  • - энд дарж "U-Point-той дэлгүүрүүд" хэсгээс харах
  • - U-Point аппликэйшн -> ХАЙХ цэснээс харах
Та U-Point-той бараа бүтээгдэхүүний жагсаалтыг харах бол:
  • - энд дарна уу
  • - U-Point аппликэйшн -> ХАЙХ цэснээс харах
Аппликейшн болон вэбсайт холболт:
Энэ шийдэл нь интернетийн орчинд худалдаа үйлчилгээ явуулдаг байгууллагуудад зориулагдсан бөгөөд интернетийн орчинд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тохиолддог сүлжээний асуудлыг шийдсэнээрээ онцлогтой.