
Бизнесүүд Лояалти үйлчилгээтэй байснаар /1/худалдан авалтыг дэмжих, /2/ үнэнч хэрэглэгчийн тоог нэмэх, /3/ хэрэглэгчдийн дунд сайн брэнд бий болгох гээд олон давуу талтай.
Тэгвэл үйлчилгээний салбарууд дундаас яагаад ресторан, хоолны газруудад лояалти систем онцгойлон хэрэгтэй байдаг талаар хүргэе.
1. ЭРЭЛТ ӨНДӨР Ч ӨРСӨЛДӨӨН ИХТЭЙ САЛБАР
Хүний өдөрт дунджаар 2-3 удаа хооллох хэрэгцээнээс үүдэн уг салбарт эрэлт тун өдөр. Гэсэн ч түүнийгээ дагаад хоолны газар, ресторанууд ч олноороо бий.
Хамгийн амт, чанар, үйлчилгээ сайтайгаас гадна ахин үйлчлүүлэхэд ямар нэг урамшуулал санал болгодог газрыг хэрэглэгч илүүтэй сонгох магадлал 81% байдаг гэсэн судалгаа бий. Энэ нь хэрэглэгчдийн сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийг эрэмбэлвэл амт чанар, үйлчилгээний дараах зүйл нь урамшуулал гэдгийг харуулж байна. Иймд урамшуулал хэрэгжүүлэх нь хэрэглэгч таны рестораныг сонгон үйлчлүүлэхэд хүргэх гол хөшүүрэг юм.
2. ХЭРЭГЛЭГЧЭЭ ИЛҮҮ САЙН ТАНИСНААР САЙН БРЭНД ҮҮСГЭХ БОЛОМЖ
Рестораны эрэглэгч таны рестораныг 1 удаа сонгон үйлчлүүлэхээс илүү ахин дахин ирэх нь үед лояалти үйлчилгээ нь ахин ирэх сэдлийг мөн л төрүүлж байдаг. Дижиталжсан лояалти систем ашигласнаар хэрэглэгч юунд дуртай, ямар урамшуулалд сайн идэвхэждэгийг мэдэх боломжтой. Ингэснээр илүү зардал гаргалгүй хамгийн үр дүнтэй урамшуулал замаар хэрэглэгчээ илүү ойлгоход тусалдаг. Хэрэглэгчээ ойлгоно гэдэг нь илүү үр дүнтэй урамшууллыг санал болгож, хэрэглэгч ресторан хоорондын харилцааг сайжруулахад ихээхэн тусалдаг байна. Хоолны группууд, гоё хоолтой газруудын бичлэг хийдэг хаягуудын доор өчнөөн сэтгэгдлүүд уралдаж байгааг харж байгаа байх. Хэрэглэгч нарын дунд нэр хүндтэй байна гэдэг нь өөрөө танай ресторанд үнэгүй маркетинг болоод л өгчихнө шүү дээ.
3. БОРЛУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ГҮҮР
Урамшууллаар дамжуулан хэрэглэгчийн нэг удаа үйлчлүүлэх үнийн дүнг ихэсгэх /Upsell ↗️/, эсвэл үйлчлүүлэх давтамжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ингэснээр борлуулалтыг өсгөхөд ч томоохон нөлөөтэй.
Иймд өөрийн рестораныг лояалти системтэй болгож хэрэглэгчээ баярлуулаарай. 💜💜💜
👉 Хамгийн үр дүнтэй Лояалти үйлчилгээг хэрэгжүүлэхийг хүсвэл www.upoint.mn вебсайт руу хандаарай.
👉 QMenu-тэй ресторан U-Point-д нэгдэхэд бүр ч хялбар боллоо.

Холбогдох утас: 7777-2244 /U-Point/, 7777-2040 /Q-menu/
#UPoint #Collect #Spend #RestaurantLoyalty