banner

Мэдээ 2023/11/28

“ДЭГГҮЙ ШАР” УРАМШУУЛАЛТ ТОГЛООМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Жил бүр тохиодог ч хэзээд шинэ мэдрэмж өгөх шинэ жилийн баяраар гадаа хүйтэн ч хүмүүсийн сэтгэл халуун элчээр дүүрэн. Тэгвэл тэрхүү баярыг угтан нийт хэрэглэгчдэдээ зориулан “Дэггүй шар” урамшуулалт тоглоомыг эхлүүллээ.
#ЯАЖ тоглох вэ гэвэл?
Дэггүй шар дээш үсрэн тавцангаас тавцангийн хооронд дүүлэх ба утсаа баруун зүүн тийш хөдөлгөн түүнийг чиглүүлээрэй. Тоглох замд олон саад бэрхшээл төрөл бүрийн шидтэй тавцангууд таарах хэдий ч бүүст, чихэр гээд олон амттай зүйлс ч бий. Байгууллагуудын 100% хүртэлх хөнгөлөлттэй купон, эрхийн бичгийг цуглуулсан чихрээрээ худалдан аваарай.
bannerbannerbanner
#ТОГЛОХ_ЭРХ их олон янзаар цугларна шүү. Тухайлбал:

U-Point-той байгууллагаар үйлчлүүлэн оноо цуглуулах бүрд тоглох эрх бэлэглэнэ.

Өдөр бүр алгасалгүй тоглосон хэрэглэгчид эрх болон бүүст бэлэглэнэ.

Шинээр коллектив групп үүсгэхэд 3 эрх бэлэглэнэ.

7 хоног бүр томоохон хамтрагч байгууллагуудын нэрэмжит үе явагдах ба тус үед тухайн байгууллагаар үйлчлүүлэхэд тоглох эрхийн тоо 3-аар үржигдэнэ.

U-Point оноо болон Toki аппликейшн ашиглан тоглох эрх худалдан авах боломжтой.

banner
Эхний үедээ хожигдсон ч зүгээр дээ, Дахиад 6 #ҮЕ бий:
Тоглоом нь 7 хоног бүр шинэ үе эхлэх ба ням гараг бүр үе дуусаж ялагчид бэлгээ гардан авна. Мөн өдөр бүрийн шилдгүүдэд ч бэлэгтэй. 7 хоног бүр хамтрагч байгууллагуудын нэрэмжит үе тул тус байгууллагаар үйлчлүүлэн оноо цуглуулаад 3 эрх бэлгэнд авахаа мартуузай.

I-р үе 11-р сарын 16-ноос 11-р сарын 19-нийг дуустал “U-POINT”

II-р үе 11-р сарын 20-ноос 11-р сарын 26-нийг дуустал “U-POINT”

III-р үе 11-р сарын 27-ноос 12-р сарын 03-нийг дуустал “МАГНАЙ ТРЕЙД”

IV-р үе 12-р сарын 04-ноос 12-р сарын 10-нийг дуустал “МОНОС”

V-р үе 12-р сарын 11-ноос 12-р сарын 17-нийг дуустал “ТЕХНОЗОНЕ”

VI-р үе 12-р сарын 18-ноос 12-р сарын 24-нийг дуустал “НОМИН”

VII-р үе 12-р сарын 25-ноос 12-р сарын 31- нийг дуустал “ЮНИТЕЛ”

Үе тус бүрийн болон өдөр тус бүрийн уралдааны оролцогчдын жагсаалт, тэргүүлэгчийг “Самбар” цэсээс харах боломжтой.
banner
За #ШАГНАЛ их учиртай, Цол ахих тусам томорсоор л байна:

Өдөр бүрийн эхний 10 байр 1,000-20,000 U-Point онооны бэлэгтэй.

7 хоног бүр цол тус бүрд эхний 50 байр бэлэгтэй ба 1-р байрны шагналыг танилцуулъя.

o Хүрэл цолтон 1-р байр 20,000 оноо.

o Мөнгө цолтон 1-р байр 60,000 оноо.

o Алт цолтон 1-р байр 100,000 оноо.

o Маргад цолтон 4-р үе 1-р байр AirPods Pro 2nd gen.

o Маргад цолтон 5-р үе 1-р байр Huawei Matebook D14.

o Маргад цолтон 6-р үе 1-р байр угаалгын машин

o Маргад цолтон 7-р үе 1-р байр iPhone 15 pro

banner
АМЖИЛТ!
Бусад мэдээ