banner

Мэдээ 2025/02/20

АЛАГ МЭЛХИЙ – гээр НААДЪЯ!

Дэлхийд ганцхан нүүдэлчин Монголчууд бид нүүдлийн ахуйтайгаа тохирсон олон наадгайтай. Гэвч цаг хугацаа улиран одож, он тоолол солигдохын хирээр эдгээр наадгайнууд маань мартагдаж эхэлж буй. Эрт цагаас өнөөг хүртэл уламжлагдан ирсэн соёлын үнэт зүйлст хамаарах үндэсний уламжлалт тоглоомоо хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд Монгол хүн бүрийн оролцоо чухал.
Тиймээс 'U-POINT - ын гэр бүлийн зүгээс Монгол наадгайн төрөлд хамаарах “Алаг мэлхий өрөх” шагайн наадгайг сэргээн таниулах, өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах зорилгоор 'АЛАГ МЭЛХИЙ цагаан сарыг угтсан урамшууллыг зарлаад байна.
Урамшуулалд хэрхэн оролцох вэ?
Урамшууллын хугацаанд U-Point той байгууллага, дэлгүүрээр үйлчлүүлэх эсвэл урамшууллын даалгавар биелүүлэн зоос цуглуулах ба зоосоо ашиглан урамшуулалд оролцоно  /Зоос гэдэг нь урамшууллын хүрээнд ашиглах нэгж ба төгрөг рүү шилжүүлэх боломжгүй урамшууллын хэсэг юм. / Урамшуулал 02 сарын 28 хүртэл үргэлжилнэ.
Зоос хэрхэн цуглуулах вэ?

1. U-Point-той байгууллагаас 50+ оноотой худалдан авалт хийн 2,000 зоос цуглуулах боломжтой.

2. Toki pay ашиглан ₮-өөр зоос худалдан авах боломжтой.

3. Даалгавар хэсэгт байрлах Онцгой партнераар үйлчлүүлэх, найзаа урих, Collective группын даалгавар биелүүлэн 10,000 – 30,000 хүртэлх зоос цуглуулах боломжтой.

4. Урамшууллын хуудсанд зочилон өдөр бүр Daily bonus авах боломжтой.

5. Онцгой хуудаст байрших онцгой байгууллагын мэдээлэлтэй танилцан байгууллага бүрээс 10,000 зоос цуглуулах боломжтой.

banner
Зоосоо хэрхэн ашиглах вэ?

1. Тоглох товч даран 5,000 зоос ашиглан Шагай орхино

2. Шагай тоглосны дараа бэлэг болон шагайн тайлал авна

3. Цуглуулсан зоосоороо Мухлаг хэсэгт байрлах U-Poin-той байгууллагын купонуудаас зоос ашиглан авах боломжтой.

4. Шагай тоглох үел Алаг Мэлхий - ний алдагдсан хэсгүүдийг цуглуулна

banner
АЛАГ МЭЛХИЙ бүтээе
Шагайнаас гарч ирэх Алаг Мэлхий - н хэсгүүдийг бүрэн цуглуулан СУПЕР УРАМШУУЛАЛ - н тохиролд оролцох боломжтой. 
Супер шагнал: IPHONE 16, IWATCH, PLAYSTATION 5, DYSON АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
Шагналын эздийг: 2025 оны 03 сарын 04 - нд U-Point facebook хуудсаар тодруулна.
banner
Монгол түмний уламжлалт тоглоом “Алаг Мэлхий” өрж тоглох дүрэм
“Алаг Мэлхий” – г үндсэн 2 төрлийн өргөөр тоглодог. 
Энгийн үед 92 шагайгаар тоглодог ('Энгийн өрөг' гэж нэрлэнэ) бол цагаан сарын үеэр 108 шагайгаар тоглодог ('Хүндэтгэлийн өрөг' гэж нэрлэнэ) уламжлалтай.
Энгийн өрөг

'Алаг Мэлхий' г энгийн үед 92 шагайгаар өрж тоглоно.

Нуруу - тус бүр 6 үе

Шилбэ - 4 ширхэгээр, 4н талд

Сарвуу - 5 аар, 5н талд

Хүзүү - 6н ширхэг

Сүүл, хошуу - тус бүр 3н ширхэг

Нүд, чих, бөөр - тус бүр 2 ширхэ

Зүрх, давсаг - 1

Энгийн үед 'Алаг мэлхий'-ээр наадахдаа нар зөв тойрон, суусан дарааллаараа шоо хаяж тоглоно. Өрсөн бүх шагайг авч дуусахад хамгийн олон шагай цуглуулсан хүн хожино.
banner
Хүндэтгэлийн өрөг 
'Алаг Мэлхий' г цагаан сараар 108 шагайгаар өрж тоглоно. 'Алаг мэлхий' - г битүүний орой өрж орхиод, маргааш өглөө нь буюу шинийн нэгэнд тоглоно. Наадахдаа тухайн жилтэй ижил жилтэй эсвэл ивээл жилтэй хүн түрүүлж орхих бөгөөд нар зөв тойрон, суусан дарааллаараа шоо хаяж тоглоно.

🎮 Нэг нүх буувал шороо, огторгуй, гал, уул, эсвэл зүрх ба давсагны аль нэгийг (Шооны тухайн тоотой хэсгийг харуулах, дурдсан хэсгүүдийг ар араас нь хасах байдлаар харуулна)

🎮 Хоёр нүх буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг

🎮 Гурван нүх буувал толгой, сүүл, эсвэл “төмөр” -г

🎮 Дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг

🎮 Таван нүх буувал дөрвөн сарвуу, эсвэл “мод” -г

🎮 Зургаан нүх буувал хүзүү эсвэл нурууны аль нэгийг тус тус авч тоглоно.

Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагай үлдээгүй бол харгалзах тооны шагайг буцааж тавина. Өрсөн бүх шагайг авч дуусахад хамгийн олон шагай цуглуулсан хүн хожино. Наадгайд ялсан хүн тухайн жилдээ 'Аз Хийморь'-той явна хэмээн үздэг байна.
Алаг Мэлхий - гээр НААДЪЯ
Монгол Наадгай - гаар НААДЪЯ
#АЛАГМЭЛХИЙ #НААДЪЯ #МОНГОЛНААДГАЙ #UPOINT #ЦАГААНСАР #УРАМШУУЛАЛ
Бусад мэдээ